Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШНЯМ Намжилжавын
/1922/. Говь-Алтай аймгийн Шарга сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-07. №109/.
    Намын дээд сургууль төгсчээ. 1939 оноос Дотоод явдлын яаманд тусгай тасгийн төлөөлөгч, тасгийн эрхлэгч, 1951 оноос Говь-Алтай аймгийн Намын хорооны хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, Намын Төв хороонд зааварлагчаар ажиллаад 1959 онд атрын анхны аянаар Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. Тухайн цаг үеийн шаардлагын дагуу намын ажлыг үйлдвэрлэлийн гүнд хүргэж хөдөлмөрийн хамт олныг зоригжуулан идэвхжүүлэх хэрэгсэл болгосноор тус сангийн аж ахуй бүх талаар хөгжиж бэхжин улсын хамгийн том аж ахуйн нэг, олон жилийн тогтвортой амжилт бүтээлийн эзэн болж чадсан байна. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats