
/1921-2002/. Ховд аймгийн Дарви сум. Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжилт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар / /1976-06-07. №111/.
1955 онд төрөлх сумынхаа нэгдэлд элсэн хоньчноор ажиллаж хөдөлмөрийн баатар С.Цогтгэрэлийн туршлагаар мал сүргээ оторлон таргалуулж, он цагт бүрэн оруулж, үр төлөөр нь өсгөж, ашиг шимийг дүүрэн ашиглаж тогтвортой амжилт гаргасны дотор 1969-1975 оны хоорондох 7 жилд 3812 эх мал төллүүлж, үйлдвэрлэлийн даалгавраас 463 төл илүү бойжуулж, 1269 кг ноос давуулан тушааж, намрын жинлэлтээр дунджаар эм хонийг 70 кг жинтэй болтол таргалуулжээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.