|
БАЗАРРАГЧАА Пунцагдоржийн /1930/. Төв аймгийн Эрдэнэсант сум. Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул-Амьдрал” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-07. №111/. Хониныхоо явдал тавд тохируулж морио ч унахгүй хөтөлж явдгаас “явган” хэмээн нэрлэгдсэн нэрт хоньчин, улсын сайн малчин аавынхаа заавар зөвлөгөө, арга туршлагаар ажиллаж туршлагажсан, насаараа морь маллаж тогтвортой амжилт бүтээлийн эзэн болсны дотор 1965-1975 оны хоорондох 10 жилд жил бүр үржлийн 560-705 хонь, 103-137 ямаа төллүүлж, үйлдвэрлэлийн даалгавраас 1200 төл илүү бойжуулсан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |