
/1924/. Хэнтий аймгийн Баянхутаг сум. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн үхэрчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-07. №111/.
1958 оноос нэгдлийн үхэр сүрэг маллаж, 1970-1975 оны 6 жилд 1369 үнээнээс 1373 тугал бойжуулж, үхрийн хөөвөр, хялгасны даалгаврыг 123-164 хувь биелүүлж, сүү саалийн үйлдвэрлэлийн даалгаврыг ихээхэн давуулж өндөр амжилт гаргасан байна. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.