
/1936/. Сүхбаатар аймгийн Дарьганга сум. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдлийн адуучин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-07. №111/.
Цэргийн албанаас халагдсаны дараанаас төрөлх сумынхаа нэгдэлд адуучнаар ажиллаж туршлагажсан энэ эр V таван жилд 1057 гүүнээс 1057 унага бойжуулж, үйлдвэрлэлийн бусад даалгавруудаа давуулан биелүүлж сайхан амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.