Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАРЧ Тогтоолын
/1925-1978/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. Төвийн эрчим хүчний нэгдсэн засварын газрын засварчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-10. №115/.
Орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1945-1950 онд цэргийн алба хаажээ. 1950-1974 онд Улаанбаатар хотын төв цахилгаан станцын уурын турбиний засварчин, бригадын даргаар 24 жил ажиллаад 1974 оноос нийслэлийн цахилгаан станцуудын дулааны үндсэн, туслах тоноглолуудыг засварлах нэгдсэн засварын газрыг байгуулахад засварын бригадын даргаар шилжин очиж нас бартлаа ажиллажээ. Улсад 28 жил хөдөлмөрлөхдөө уурын турбин засварын нарийн мэргэжил эзэмшиж, уурын турбиний нарийвч зүйлийг шинээр хийх, сэргээн засварлах, дулааны тоноглолыг өөрчлөн сайжруулах зэргээр улсад 1,5 сая гаруй төгрөгийн ашиг оруулж, мэргэжилдээ 31 хүнийг дагалдуулан сургасан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Улсын ударник” цол, тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats