
/1947/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Дархан хотын Силикат тоосго, шохойн үйлдвэрийн операторчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-10. №115/. Эмэгтэй.
Ховд аймгийн төвд бүрэн дунд сургуулийг 1965 онд төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Дархан хотын бүтээн байгуулалтад оролцохоор очиж Царууц тоосгоны үйлдвэрт ажилчин болсон байна. Эхний 10 жилд тоосго үйлдвэрлэсэн амжилтаа V таван жилд ахиулан бататгаж 6 жил 7 сарын ажил хийжээ. Ардын Их Хурлын депутатаар 1969 онд 22 настайдаа анх сонгогдсоноос хойш 3 удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож, 1969 онд Хельсинк хотод болсон Олон улсын залуучуудын чуулга уулзалтад оролцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ