|
ЗАЙТЕН Арины /1928-1992/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум. Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын трестийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-12-22. №270/. Аймгийнхаа техник туслалцааны барилгын трестэд 1954 оноос эхлэн 36 жил ажиллахдаа Ноос угаах фабрик, Төмөр бетоны завод зэрэг үйлдвэр, нийгмийн зориулалттай 70 гаруй барилгыг хариуцаж чанарын өндөр түвшинд бариулсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |