Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖ Бямбын
/1939/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум. Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын трестийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-12-22. №270/. Эмэгтэй.
Орон нутагтаа малчин, саальчнаар ажиллаж байгаад 1961 онд аймгийнхаа төвийг Дуурсахын хөндийд шилжүүлж төвхнүүлэх ажил өрнөж, барилгачид элсүүлэхэд саналаараа орж барилгачны алдар гавьяат замаа эхэлжээ. Ажиллангаа барилгын ТМС-д оройгоор суралцаж өрөгч мэргэжилтэй болсон байна. Үйлдвэрлэлд тавт, гуравтын систем нэвтрүүлж худаг болон булангийн зэрэг ярвигтай өрөлтийг хийдэг болтлоо мэргэжилдээ дадлагажиж, бригад удирдаж ажилласан байна. Хувийн болон хариуцсан бригадынхаа төлөвлөгөөт зорилтуудыг тоо, чанарын өндөр үзүүлэлтээр тогтмол биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол-Зөвлөлтийн залуучуудын II их наадамд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats