
/1949/. Увс аймгийн Түргэн сум. Дархан хотын Техник туслалцааны барилга трестийн аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1978-05-20. №122/.
Дунд сургууль, Казакстаны Жамбул хотын барилгын ТМС төгссөн. 1968 оноос Дархан хотын Барилга угсралтын контор, техник туслалцааны барилгын II трестэд өрлөгчин, бригадын даргаар ажилласан байна. 1972 оноос нэгдсэн бригадын даргыг хавсран гүйцэтгэж, сувилагчийн сургууль, 60 айлын сууц, 80 ортой дотуур байр зэрэг 10 гаруй томоохон барилгыг хугацаанаас нь 7-8 сарын өмнө чанарын сайн, онц үнэлгээтэй барьж ашиглалтад өгч, жил бүрийн төлөвлөгөөг 148,5-191,5 хувь биелүүлж байжээ. 280 хүүхдийн цэцэрлэг, яслийн барилгаараа чанар сайтай барилга баригчдад олгодог Сайд нарын Зөвлөлийн шагналыг хүртжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.