
/1950/. Архангай аймгийн Өгийнуур сум. АШҮН-ийн савхин эдлэлийн нэгдүгээр үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1978-05-20. №122/. Эмэгтэй.
МУИС, Намын дээд сургууль төгссөн. 1967 оноос Улаанбаатар хотын Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллаж, 1971-1980 оны хоорондох 10 жил буюу V, VI таван жилд 21 жил 4 сарын ажил хийж бахдам амжилт гаргажээ. Зах зээлд орсноос хойно Унгар улсад очиж оёдлын үйлдвэрт ажиллаж байжээ. Ардын Их хурлын депутат, Ардын их хурлын орлогч даргаар сонгогдож, МХЗЭ, МҮЭ, МЭХ-ны болон Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны их хурал, ДЗО-ны XI их наадамд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.