
/1956/. Хэнтий аймгийн Биндэр сум. Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1978-05-20. №122/. Эмэгтэй.
Бүрэн бус дунд сургуулийг төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч төрөлх сумынхаа нэгдэлд саальчнаар ажиллаж нутгийн 15-18 үнээ хариуцан үр төлөөр нь өсгөж, нэгжээс 1972 онд 1311, 1973 онд 1368, 1974 онд 1698, 1975 онд 1743, 1976 онд 1660, 1977 онд 1775 литр сүү сааж хөдөлмөрийн бүтээмжээ жилээс жилд нэмэгдүүлсэн амжилт гаргажээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.