
/1947-1998/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-10-24. №326/.
Шаамарын сургууль комбинатыг төгссөн. Тракторч-комбайнч мэргэжилтэй. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд 1966 оноос тракторч-комбайнч, 1991 оноос “Шижир долгио” компанийн захирлаар ажиллажээ. 1971-1980 он буюу V, VI таван жилд 34 жил 9 сарын ажил хийж, 1981 оноос механикжсан салааны зохион байгуулалтад орж удирдан ажиллаж улсын аварга салаа болжээ. Эзэмшсэн техникийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглах, цаг хугацаа хэмнэх, ургац нэмэгдүүлэх талаар олон санаачилга гаргаж өндөр амжилтад хүрсэн8 улсын 4 удаагийн аварга тракторч-комбайнчаар шалгарсан алдарт механикжуулагч байжээ. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон болон бусад шагналаар шагнагджээ.