Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТСУУРЬ Дагнямын
/1945-1983/. Увс аймгийн Сагиль сум. Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-10-24. №326/.
    Архустын сургууль комбинатыг 1966 онд, эчнээгээр ХААДС-ийг 1980 онд төгссөн. Тракторч-комбайнч, агрономич мэргэжилтэй. 1966-1969 онд Увс аймгийн Баруунтурууны мал аж ахуйн машинт станцад тракторч, 1969-1983 онд Баруунтурууны сангийн аж ахуйд механикжуулагчаар ажиллажээ. 1966-1985 оны хоорондох 20 жилд 54 жил 3 сарын ажил хийж, улсын ургацын 7 удаагийн аварга болж, VI, VII таван жилд 78,7 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж бахдам амжилтад хүрч байсан газар тариалангийн үйлдвэрлэлийг механикжуулж хөгжүүлэх, залуу механикжуулагчдыг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад их хувь нэмэр оруулсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats