
/1933/. Говь-Алтай аймгийн Баян-Уул сум. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Лениний зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12.01. №368/.
Төрөлх сумынхаа нэгдэлд 1959 оноос хоньчноор ажиллан эхний 15 жилд 528-543 эм хонь маллаж онд бүрэн оруулж, нэгжээс 2-2,3 кг ноос авч, үйлдвэрлэлийн даалгавруудыг 123-166 хувь биелүүлж, 100 эх тутмаас 105-121 төл бойжуулж, 10 суурьтай тэнцэх төлөөр нэгдлийнхээ сүргийг арвижуулж улсын хошой аварга малчин болсон амжилтаа дараах жилүүдэд ахиулан бататгаж баатрын эрхэм хүндэт алдар цол хүртжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.