
/1936/. Говь-Алтай аймгийн Цогт сум. Говь-Алтай аймгийн Цогт сумын “Давшилт” нэгдлийн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/.
1956 оноос нэгдэлд малчнаар ажиллаж 1970-1979 оны 10 жилд жил бүр 599-1369 ямаа маллаж хорогдолгүй онд оруулж, 100 эх тутмаас 104-115 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа үзүүлэлт бүрээр бүрэн биелүүлж, нэгдэлдээ үлэмжхэн орлого оруулсан жишээлэнгээр амжилт бүтээлээ жилээс жилд арвижуулсан энэ малчин, өөрийн хүчээр шуудуу татаж талбайгаа услан малын тэжээлийн ургамал тариалж суурийнхаа тэжээлийн хэрэгцээний ихэнхийг хангадаг болсон зэргээр хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.