
/1911-1986/. Дорнод аймгийн Халхгол сум. Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/.
1956 оноос нэгдлийн мал маллаж, 1971-1980 оны хоорондох 10 жилд нэгдлийн үйлдвэрлэлийн даалгаврыг 2тн уртын ноос, 600 кг хурганы ноос, 1133 хурга, 187 ишгээр давуулан биелүүлж, нэгдэлдээ 80-аад мянган төгрөгийн цэвэр ашиг оруулж хөдөлмөрийн бахдам амжилт гаргаж,1981 оноос нэгдэлдээ зөвлөх малчнаар ажиллажээ. Улсын аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.