|
СҮРЭНХҮҮ Тангадын /1921-2003/. Төв аймгийн Эрдэнэсант сум. Төв аймгийн Эрдэнэсант сумын “Саруул амьдрал” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/. Сумынхаа “Саруул амьдрал” нэгдэлд 1957 оноос эхлэн хоньчноор ажиллаж, 1970-1979 оны 10 жилд бүгд 6282 хонь, ямаа төллүүлж 7005 хурга, ишиг бойжуулж, уртын ноос, ямааны ноос, ноолуурын даалгаврыг 100,6-102,5 хувь биелүүлж, VI таван жилийн төлөвлөгөөг дөрвөн жилд биелүүлж, нэгдэлдээ 70-аад мянган төгрөгийн ашиг оруулжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |