
/1928-200/. Ховд аймгийн Дарви сум. Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжилт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/.
1948-1951 онд цэргийн алба хаасан. Бага наснаасаа мал маллаж арга туршлагажсан тэрбээр 1955 оноос нэгдэлд хоньчноор ажиллаж, эхний 20 жилийн 19-д малын хорогдолгүй ажиллаж, 1976-1977 оны их зудыг сүрэu бүрэн давж, 509 эхээс 579 төл бойжуулж байсан жишээлэнгээр 1970-1979 оны 10 жилд 6215 төллөх бог мал маллаж онд бүрэн мэнд оруулж, 6310 хурга, ишиг бойжуулж, үйлдвэрлэлийн бусад даалгавруудыг 113,5-130 хувь биелүүлж, нэгдэлдээ 60 мянган төгрөгийн ашиг оруулсан байна. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.