|
ЧОЯА Сархамбайн /1933-2000/. Баян-Өлгий аймгийн Булган сум. Баян-Өлгий аймгийн Тээврийг удирдах газрын шуудан тээврийн жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1980-07-08. №173/. 1954 оноос Баян-Өлгий аймгийн Авто тээврийн бааз, Тээврийг удирдах газарт шуудан тээврийн жолоочоор тасралтгүй 40 жил ажиллаад 1994 онд насны тэтгэвэрт гарчээ. “ГАЗ-51” машинаар Алтайн их уулархаг нутгийн бартаат хэцүү замд их засваргүйгээр 534 мянган км явсан, саятны хөдөлгөөнийг бааздаа анх санаачлан өрнүүлж бригад толгойлж ажиллан 4 удаа саятан, орон нутгийн тээврийн улс, аймгийн 7 удаагийн аварга болсон байна. МАХН, МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |