
/1942/. Баян-Өлгий аймгийн Буянт сум. Барилгын цэргийн 073 дугаар ангийн барилгын бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-03-13. №66/.
ЗХУ-д /хуучнаар/ Казакстаны Целиноград хотод барилгын техник мэргэжлийн сургуульд, хожим хөдөлмөрийн баатар болсон С.Хэрлэн, Ж.Ишгэнхүү нартай хамт суралцаж төгсгөөд барилгын цэргийн байгууллагад олон жил ажиллаж 073 дугаар ангид бригадын дарга байхдаа энэ эрхэм хүндэт алдар цол хүртжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.