
/1937/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Октябрь-39” нэгдлийн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-05-25. №148/. Эмэгтэй.
1959 оноос сумынхаа “Октябрь-39” нэгдэлд саальчнаар ажиллаж, 1970 оноос сарлагийн 15 үнээ хариуцаж, нэгжээс арвин сүү авч болдгийг амьдралд харуулжээ. 1971-1980 онд сарлагийн нэг үнээнээс жилд дунджаар 442-954 литр сүү сааж, 100 тутмаас 100-107 торой /тугал/ бойжуулж, хөөвөр, хялгасны төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, нэгжийн сүүний гарцыг нэгдлийн дунджаас 2,3 дахин нэмэгдүүлж чадсан байна. Улсын аварга малчин. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.