Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОВДОН Цэрэндоржийн
/1924-1995/. Завхан аймгийн Цагаанчулуут сум. Завхан аймгийн Цагаанчулуут сумын “Майн нэгэн” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-05-25. №149/.
    Сумынхаа “Майн нэгэн” нэгдэлд 1954 онд элсч 1960 оноос хоньчноор ажиллаж, жил бүр 400-1200 бог мал хариуцан маллаж, 1971-1980 оны хоорондох 10 жил буюу V, VI таван жилд 610-830 төллөх бог мал маллаж он цагт бүрэн сайн оруулж, 100 эх тутмаас 105-106 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавраас хонины ноос 1784 кг, ямааны ноолуур 50,6 кг-ыг давуулан тушааж, бэлтгэсэн ямааны ноолуурынхаа 95 хувийг нэгдүгээр зэрэгт тушаасан зэргээр хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI, XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats