Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРХҮҮ Зундуйн
/1925-1984/. Увс аймгийн Өндөрхангай сум. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-05-25. №150/.
    1945-1949 онд цэргийн алба хааж, 1949-1951 онд Өндөрхангай суманд малын санитарч, 1951-1959 онд багийн ахлах ухуулагч, 1959 оноос “Шинэ зам” нэгдэлд тэмээчин, хоньчноор ажиллажээ. Тэмээчин байхдаа улсын аварга малчин болсон байна. Хариуцсан сүргээ онд бүрэн мэнд оруулж, 100 эх тутмаас 102-111 төл бойжуулж байсны дотор 1973-1977 онд 600-635 хонь маллаж, 100 эх тутмаас 107-109 хурга бойжуулж, эм хонь бүрийг намрын жингээр 64-66,3 килограммд хүргэн таргалуулж улсын хошой аварга малчин болсон, ер нь 1967-1977 онд 6359 эхээс 7688 хурга бойжуулж, даалгавраас 2,2 тн ноос, 1.7 мянган литр сүү давуулан тушаасан амжилтаа дараах жилүүдэд ахиулан бататгажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор 2 удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats