
/1944/. Увс аймгийн Өмнөговь сум. Увс аймгийн Тээврийг удирдах газрын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-05-25. №151/.
Увс аймгийн Тээврийг удирдах газрын IX баазад жолоочоор ажиллаж 20 жилд 33 жил 7 сарын ажил хийж, “ЗиЛ-130” машинаар их засваргүйгээр 400 мянган км явж, 34 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. 1971-1980 онд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж улсад 947,4 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.