
/1941-1993/. Увс аймгийн Өмнөговь сум. Дорнод аймгийн Халхгол сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №180/.
Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуй, атрын хоёр дахь аянаар Дорнод аймгийн Халх голын сангийн аж ахуйд механикжуулагчаар ажиллажээ. 1971-1980 он буюу V, VI таван жилд төлөвлөгөөгөө 113,5-288 хувь биелүүлж, сэлбэг, шатахуунаас 77,3 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Ер нь 1980 он хүртэлх 18 жилд трактораар 22 жил 4 сарын, комбайнаар 57 жил 2 сарын ажил гүйцэтгэж, 302 мянган төгрөгийн арвилан хэмнэлт гаргаж, улсын ургацын 3 удаагийн аварга болжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI, МҮЭ-ийн IX, МХЗЭ-ийн XV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.