|
БЯМБАА Дондогийн /1924-1986/. Булган аймгийн Баян-Агт сум. Булган аймгийн Баян-Агт сумын “Их ирээдүй” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №183/. Бага наснаасаа мал маллаж, 1945-1948 онд цэргийн алба хааж, 1949-1955 онд Булган аймгийн Намнан, Баян-Агт сумын анхны хоршоонд түүхий эдийн эрхлэгч, 1956 онд төрөлх сумынхаа “Их ирээдүй” нэгдэлд элсэж хоньчноор ажилласаар 1985 онд насны тэтгэвэрт гарчээ. 1971-1980 оны 10 жилд 629-822 төллөх хонь, ямааг хорогдолгүй маллаж, төллөсөн эхээс 873-аар илүү буюу 100 эх бүрээс 111,2-117,1 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудыг тогтмол биелүүлж байжээ. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII, XVIII, нэгдэлчдийн IV, V их хуралд төлөөлөгчөөр оролцож, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |