Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОНЧИГБАЛ Сономын
/1926/. Завхан аймгийн Жавхлант сум. Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №184/.
    Автомашины жолооч байхдаа 100 мянгач болж байсан энэ хүн Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд 1968 оноос хоньчноор ажиллажээ. Дунджаар “Орхон” үүлдрийн эм хонийг намрын жинлэлтээр 60-70, хургыг 32-34 кг тарга хүчтэй болгож, V, VI таван жилд 424-590 хонь төллүүлж 100 эх бүрээс 85-126 төл бойжуулж, нэгжээс 2900-4600 гр ноос авч, сүүлийн таван жилд нь төлөвлөгөөнөөс 58,5 мянган төгрөгийн бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэсэн, улсын хошой аварга малчин, алдарт хоньчин юм. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 2 их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Хөдөлмөрийн баатар жолооч Ж.Дагвын ах.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats