
/1934/. Төв аймгийн Батсүмбэр сум. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №185/. Эмэгтэй.
Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд 1958 онд саальчнаар орсон жилдээ 15 гунжин үнээ хариуцан нэгжээс 1005 литр сүү сааж байсан бол 1971 онд Алатау-монголын эрлийз үнээ бүрээс 2320 литр сүү авч аймгийн аварга саальчин болж, 1971-1975 он буюу V таван жилд төлөвлөгөөгөө 107,7 мянган литр сүүгээр давуулж, 1976 онд нэгжээс 3350 литр сүү саасан жишээлэнгээр жилээс жилд амжилтаа ахиулж, 1961-1981 оны хоорондох 20 жилд 42 жилийн ажил хийсэн алдарт саальчин, улсын хошой аварга малчин ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.