Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛОНЖИД Пунцагийн
/1929/. Өвөрхангай аймгийн Уянга сум. Өвөрхангай аймгийн Уянга сумын сүү тосны заводын мастер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №188/.
    1942 оноос сумынхаа сүү, тосны заводод бэлтгэгч, тос цохигч, мастераар тасралтгүй 44 жил ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Жилд 135 тн хүртэл цөцгийн тос үйлдвэрлэж байсны дотор 1976-1980 оны 5 жилд 113-121,7 тн цөцгийн тос бэлтгэж төлөвлөгөөгөө 101,3-104,6 хувь биелүүлж, 1971 оноос хойших 10 жилд 668,8 мянган төгрөгийн ашиг оруулж, энэ хугацаанд бэлтгэсэн бүх тосоо нэгдүгээр зэрэгт тушааж байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XIV, XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, улсын сүү, тосны заводын Тэргүүний мастер цолоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats