
/1930-1984/. Сэлэнгэ аймгийн Баянгол сум. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн гахайчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №189/. Эмэгтэй.
1954 он хүртэл орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1954 оноос Зүүнхараагийн сангийн аж ахуйд гахайчнаар 30 жил ажиллажээ. Жил бүр мэгж бүрээс 19-21 торой бойжуулж, ЗХУ болон социалист орнуудын баатруудын амжилтад хүрсэн байна. 1976-1980 оны таван жилд төлөвлөгөөнөөс 501 торой илүү бойжуулжээ. Эх, төлийн хорогдолгүй ажиллахдаа нэг үндсэн мэгжээс 5 жилд 100, түүнээс илүү торой бойжуулж, гахай маллах, үржүүлэх арга ажиллагааг боловсронгуй болгож, залуу малчдыг халамжлан сургаж дадлагажуулахад жинтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөрийн бахдам амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор 3 удаа, “Алтан гадас” одонгоор 2 удаа шагнагджээ.