
/1924/. Ховд аймгийн Буянт сум. УБХТН-ийн Төв зөвлөлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №231/.
1935 оноос цэргийн алба хааж, 1948-1953 онд Дотоод явдлын яамны орлогч сайд, Хязгаарын ба дотоодын цэргийг удирдах газрын орлогч дарга, Гадаад явдлын яамны хэлтсийн дарга, Хянан шалгах яамны орлогч сайд, Сайд нарын Зөвлөлийн Улсын хянан шалгах хорооны дарга, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, УБХТН-ийн Төв Зөвлөлийн дарга, ХТАЗ-ний хорооны даргын хариуцлагатай алба ажлыг хашсаар иржээ. Дэслэгч генерал цолтой. 1957-1987 оны 30 жилд ургацын улсын комиссын даргаар ажиллаж, жилд дунджаар 764,3 мянган тн ургац, 1,2 сая тн хадлан өвс авч байсан их хүч хөдөлмөр зарцуулсан тэр нүсэр ажлыг чадамгай удирдан зохион байгуулсан учир хөдөлмөрийн баатрын эрхэм алдар цол хүртжээ. Ардын Их Хурлын депутатаар олон удаа сонгогдож, МАХН-ын олон их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор 3, Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор тус бүр 2 удаа, медалиудаар, ЗХУ /хуучин нэрээр/, бусад хэд хэдэн улсын одон, медалиудаар шагнагджээ.