Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НОРОВСҮРЭН Ёндонгийн
/1949/. Дундговь аймгийн Адаацаг сум. АШҮН-ийн Савхин эдлэлийн нэгдүгээр үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/. Эмэгтэй.
    Бүрэн дунд сургууль, Намын дээд сургууль төгссөн. Оёдолчин, эдийн засагч мэргэжилтэй. Дундговь аймгийн Адаацаг суманд номын санч, 1970 оноос хойш Улаанбаатар хотод Савхин эдлэлийн оёдлын үйлдвэрт оёдолчноор ажилласан. Хөдөлмөрийн баатар, алдарт оёдолчин Ц.Амгалантай нэг дор ажиллаж, амжилтад нь хүрэх гэрээ байгуулж “Тэргүүний сайчуудтай эн зэрэгцэх” хөдөлгөөн санаачилж амласан үүрэг, тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж V, VI таван жилд 21 жил 9 сарын ажил хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 99,8 хувийг чанарын дээд зэрэгт тушааж байжээ. Энэ санаачилга амжилтаараа МҮЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагдсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хурал, Прагад болсон дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats