Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДЭСТЭЙ Бужаагийн
/1934-1991/. Увс аймгийн Сагиль сум. Улаанбаатар хотын I цахилгаан станцын гагнуурчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/.
    Орон нутагтаа мал маллаж, сүү тосны заводод ажиллаж, улсын бэлтгэлийн мал тууварлаж амьдарч байгаад 1956 онд Улаанбаатар хотод ирж сүү, тосны мастерын нэг жилийн дамжаанд суралцаж төгсөөд нутаг буцалгүй төв цахилгаан комбинатад ажилд орсон байна. Зөвлөлтийн /хуучин нэрээр/ мэргэжилтэн Букреевийг дагалдаж гагнуурчин болж, улмаар цахилгаан станцын засварчин, тоног төхөөөрөмжийн угсрагч мэргэжлийг эзэмшиж 1988 он хүртэл ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Уур хөргөгчийн зүрхэвч, гагнуурын зөөврийн аппарат зэрэг олон зүйл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлж, V, VI таван жилд 18 жил 9 сарын ажил хийж, 1,3 сая төгрөгийн арвилан хэмнэлт гаргаж, ажил мэргэжилдээ 14 хүнийг дагалдуулан сургасан байна. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats