|
ХАНДСҮРЭН Содовын /1952/. Завхан аймгийн Сантмаргац сум. Улаанбаатар хотын Партизаны сангийн аж ахуйн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/. Эмэгтэй. Нийслэлийн 13 дугаар сургуулийн VII ангийг төгсөөд Гацуурт, 1977 оноос Партизаны сангийн аж ахуйн саалийн механикжсан фермд саальчнаар ажилласан. Цэвэр үүлдрийн болон эрлийз 20-25 үнээ хариуцаж тугалыг бүрэн бойжуулж, нэгж бүрээс 2500 литр сүү саах төлөвлөгөөгөө 4200 литр хүртэл сааж байсны дотор 1980 онд 25 үнээнээс 100 мянган литр сүү сааж тэргүүн амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн 3 их хурал, Монгол-Зөвлөлтийн залуучуудын VII их наадам, Германы Потсдам хотод болсон социалист орнуудын залуучуудын энхтайвны уулзалтад төлөөлөгчөөр оролцсон байна.Сүхбаатарын одонгоор шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |