
/1948/. Завхан аймгийн Түдэвтэй сум. Улсын хэвлэлийн комбинатын линотипч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/. Эмэгтэй.
Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн 7 дугаар ангийг 1963 онд төгсөөд хэвлэлийн дамжаанд суралцаж өрөгчийн мэргэжилтэй болж 1964 оноос Улсын хэвлэлийн комбинатад үсэг өрөгчөөр ажиллан, 1971-1980 оны хоорондох 10 жилд 19 жилийн ажил хийжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.