
/1932/. Завхан аймгийн Нөмрөг сум. Улаанбаатар хотын Барилга трестийн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/.
Улаанбаатар хотын барилга трестэд 1950-иад оны дунд үеэс өрөгч, бригадын даргаар олон жил ажиллажээ. Бригадаа суурь тавих, угсрах, засал чимэглэл, дээврийн гэж 3-4 хэсэг болгож, тэр бүгдэд чанарын комисс ажиллуулж, суурь тавихаас эхлээд өрөх, угсрах, хучилт хийх зэрэг үе шатны ажил бүрт хувь хүний болон хэсгийн хийсэн ажлын ажлын чанарыг уг комисс, дараагийн ажлыг хийх хүмүүс хамтран шалгаж хүлээн авдгаас чанар сайтай барилга барьж, жил бүрийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж байжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.