Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРВЭЭ Жорхоодойн
/1925-1991/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн хүнсний ногооны бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1983-07-08. №17/.
    6-7 настайгаасаа цаа буга унаж, цанаар их тайгад аавыгаа дагаж явж түлээ мод бэлтгэж, ан гөрөө хийж хатуу ажилд боргошиж өссөн энэ эр цэргийн албыг Төв аймгийн Батсүмбэр дэх цэргийн ногооны газарт хааж газар тариалангийн үйлдвэрлэлтэй амьдралаа холбожээ. Цэрэгт байхдаа тракторчин болж 1954 онд Батсүмбэрийн сангийн аж ахуй байгуулагдахад Сөгнөгөрийн ногооны бригадын дарга болж  насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа жилд дунджаар 40-50 хүнтэй хамт олныг чадамгай удирдан зохион байгуулж, жил бүр ойролцоогоор 80 га талбайд төрөл бүрийн хүнсний ногоо, үүний 50 хувьд байцаа тариалж дунджаар 2 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1970-1982 оны 12 жилд гэхэд л 15684,3 тн байцаа, 52,4-2642,5 тн сонгино, манжин, лууван, сармис хурааж, төлөвлөгөөгөө 124,2 хувь биелүүлсэн бүтээлээрээ манай улсын хүнсний ногооны үйлдвэрлэлийн хамгийн шилдэг бригад болгож гарамгай амжилт гаргасан байна. МАХН-ын XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats