Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЯРАА Чойжамцын
/1944/. Төв аймгийн Угтаал сум. Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1984-03-22. №85/.
    Сэлэнгэ аймгийн Зүүнхараад тракторч-комбайнчийн дамжаа төгсч мэргэжилтэй болоод Зүүнхараа, Баруунхараагийн сангийн аж ахуйд тракторч-комбайнч, бригадын даргаар олон жил ажиллажээ. Зүүнхараад байхдаа V, VI таван жилд 28 жил 2 сарын ажил хийж, 1976-1980 оны хоорондох 5 жилд төлөвлөгөөнөөс 2000 тн үр тариа илүү хурааж улсын ургацын 6 удаагийн аварга болжээ. Энэ үедээ 1970 онд ТМС төгссөн залуучуудаар бүрдсэн салаа байгуулалцаж, 1976-1983 онд ахалж ажиллан тогтвортой амжилтын эзэн, улсын 2 удаагийн аварга салаа болгоод 1983 онд Баруунхараагийн сангийн аж ахуйд намын даалгавраар очиж ажилласан байна. Энд комбайны жилийн нормыг 160,5 хувь биелүүлж, трактороор хийх ажлаа 11,3 хувь давуулан биелүүлж урьдын амжилтуудаа ахиулан бататгажээ. 1980-аад оны сүүлчээр малчид, тариаланчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, хүч бололцоог бүрэн ашиглах үүднээс тариалангийн бригаддаа мал аж ахуйн уялдаа холбоог сайжруулах, хүч бололцоог бүрэн ашиглах үүднээс тариалангийн бригаддаа мал аж ахуйн сууриудыг хамтруулан мал аж ахуй, газар тариалангийн цогцолбор байгуулан ажиллажээ. МАХН-ын XIX, МХЗЭ-ийн XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, МХЗЭ-ийн Төв хорооны гишүүнээр сонгогджээ. Сүхбаатарын одон, хошой “Алтан гадас” одон, “Атарчдын алдар” медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats