
/1944-нас барсан/. Увс аймгийн Зүүнговь сум. Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1984-03-22. №85/.
Баруунтурууны сангийн аж ахуйд 1968 оноос тракторч-комбайнчаар ажиллаж, 1974-1983 оны хоорондох 10 жилд “СК-4”, “СК-5” комбайнаар шуудад шилжүүлснээр 497-1173,6 га-гийн ажил хийж, нормоо жил бүр 177,5-368,4 хувь биелүүлж, 83152 центнер ургац хурааж “ДТ-54”, “ДТ-75” трактороор жил бүр 74-745 зөөлөн га-гийн ажил хийж, шатахуун, сэлбэгээс 42,2 мянган төгрөгийн хэмнэлт гаргажээ. 1982 оноос 12 хүнтэй салаа зохион байгуулж амжилттай ажилласан байна. Улсын 6 удаагийн аварга болжээ. МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.