Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМПИЛ Гончигийн
/1950/. Баян-Өлгий аймгийн Буянт сум. Сэлэнгэ аймгийн Шаамарын тэжээлийн аж ахуйн хадлангийн салааны ахлагч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1984-03-22. №85/.
    Сэлэнгэ аймгийн Шаамарын тэжээлийн аж ахуйд 1969 оноос тракторчноор ажиллахдаа 1974 онд хадлангийн механикжсан бригад санаачлан байгуулж 10 жил дараалан төлөвлөгөөгөө 102-159 хувь биелүүлж, 9075 тн өвс буюу 1,4 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг илүү бэлтгэж, 14 жилийн ажил хийхдээ сэлбэг, шатах, тослох материалаас 20 шахам мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, салаагаараа улсын 7 удаагийн аварга, алтан медальт хамт олон, өөрөө 5 удаагийн аварга болсон байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats