|
ДАМДИНСҮРЭН Дэмбэрэлийн /1940/. Архангай аймгийн Хашаат сум. Улаанбаатар хотын Автобус баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1984-11-06. №236/. 1963 оноос Улаанбаатар хотын Барилгын машин, механизмын бааз, 1971 оноос автобус бааз, зорчигч тээврийн авто комбинатын нэгдүгээр паркад жолоочоор ажиллажээ. 1971 оноос хойших 13 жил 3 сард 18 жил 5 сарын ажил хийж сэлбэг, шатахуунаас 349,9 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж, улсын 6 удаагийн аварга болжээ. 1979 оноос III хороолол-Улаанхуарангийн чиглэлд үйлчилдэг 60 гаруй хүнтэй бригад зохион байгуулж ахалж ажиллан 1983 оныг дуусталх 5 жилд бригадаараа баазынхаа хэмжээнд тогтмол 1, 2 дугаар байр эзэлж, улсын хошой аварга хамт олон болсон байна. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |