
/1916-1998/. Завхан аймгийн Шилүүстэй сум. Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдлийн тууварч малчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1985-02-22. №71/.
Бага наснаасаа мал маллаж 1958 онд сумынхаа “Саруул зам” нэгдэлд элсэж орсноос хойш 30 гаруй жил улсын бэлтгэлийн мал тууварлахдаа 1974-1984 оны хоорондох 10 жилд тарга хүчний гэрээт даалгаврыг 60 шахам тн махтай тэнцэх тарга хүчээр давуулан биелүүлж, малын хорогдолгүй ажилласан байна. Улсын 2 удаагийн аварга тууварчин болжээ. Улсын тэргүүний тууварч малчдын зөвлөлгөөнүүдэд төлөөлөгчөөр оролцож, Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.