
/1948/. Төв аймгийн Батсүмбэр сум. Авто тээврийн тавдугаар баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1985-07-17. №158/.
1971 оноос хот хоорондын тээврийн 5 дугаар бааз, “Авто тээвэр-5” компанид жолоочоор ажиллаж иржээ. 1971-1975 онд их засварын “ЗиЛ-130” машинаар 7 жил 2 сарын ажил хийсэн бол VI таван жилийн эхний жил 1976 онд 3 жил 2 сарын ажил хийсэн амжилтаа ахиулан бататгасаар ирсэн байна. Хариуцсан машинаа ариг гамтай эзэмшиж, тээврийн замд жигд хурдаар явах, амрах нарийн цагийн хуваарьтай ажиллаж, төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МҮЭ-ийн XI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.