
/1945/. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын “Хөгжлийн зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
Цэргийн албыг барилгын цэрэгт хаахдаа барилгын ажилд хичээл зүтгэл гаргаж Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Тэргүүний барилгачин” цол, тэмдгээр шагнагдаж байсан энэ эр 1976 оноос төрөлх сумынхаа нэгдэлд тэмээчнээр ажиллаж VI, VII таван жилд 213-317 тэмээ маллаж, нийт 367 ингэнээс 367 ботго бойжуулж, нэгжээс 10 жилийн дунджаар 6402 грамм ноос авч, сүүний төлөвлөгөөг 100,7 хувь биелүүлж байжээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.