
/1923/. Баян-Өлгий аймгийн Алтай сум. Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
Төрөлх сумынхаа нэгдэлд 1957 оноос хоньчноор ажиллаж, VI, VII таван жилд дунджаар 631 хонь маллаж, 100 эхээс 103 хурга бойжуулж, нэгжээс 1957 гр ноос ашиглаж, сүүлийн 8 жилд нь дунджаар 37,3 кг жинтэй 240 хургыг улсын бэлтгэлд тушаажээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, хошой Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.