
/1929/. Өвөрхангай аймгийн Хужирт сум. Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
Бага наснаасаа мал маллаж 1953 оноос сумынхаа нэгдэлд хоньчноор ажиллаж, 1964 оноос хойш том мал, төлийн хорогдол гаргаагүй байна. 1976-1985 оны хоорондох 10 жил буюу VI, VII таван жилд нийлбэр дүнгээр 7198 толгой бог мал маллаж, даалгавраасаа 823 төл, 647,2 кг хонины ноос, 79,9 кг ямааны ноолуур давуулж тушааж, нэгдэлдээ 21,2 мянган төгрөгийн нэмүү ашиг оруулж байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.