
/1939/. Ховд аймгийн Ховд сум. Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
Унаган сум нутагтаа малчин, нэгдлийн нярав, 1965 оноос хоньчноор ажилласан байна. Зун, намрын отроор эм хонийг дунджаар 60-64 кг тарга хүчтэй болгож, 1976-1985 оны 10 жил буюу VI, VII таван жилд дунджаар 537-569 хонь төллүүлж, 100 эх тутмаас 107-110 төл бойжуулж, нэгжээс 1894-2020 гр ноос ашиглаж үйлдвэрлэлийн даалгавруудаа тогтмол давуулан биелүүлж иржээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, хоёр удаа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.