
/1927/. Өмнөговь аймгийн Манлай сум. Өмнөговь аймгийн Манлай сумын “Хоёр-Өлзийт” нэгдлийн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/.
Цэргийн албыг 1947-1950 онд хаасны дараа багийн дарга, ахлах ухуулагч, худалдааны агент зэрэг ажлыг хийж байгаад 1958 оноос сумынхаа нэгдэлд ямаачнаар ажиллажээ. Жил бүр 722-1300 борлон, эр шүдлэн ямаа маллаж он цагт бүрэн мэнд оруулж, дунджаар шүдлэн эр ямаанаас 402 грамм, борлонгоос 230-270 грамм ноолуур авч, чанарын өндөр зэрэгтэй тушааж, 1970-1990 оны хоорондох 20 жилд даалгавраас давуулсан ноолуур нь тухайн үеийн бэлтгэлийн үнээр 26 мянган төгрөгт хүрчээ. Улсын аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, нэгдэлчдийн 3 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн гишүүнээр 2 удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор 2 удаа, медалиудаар шагнагджээ.