|
БАНЗРАГЧ Дандарын /1921/. Хөвсгөл аймгийн Галт сум. Хөвсгөл аймгийн Галт сумын “Идрийн ундрал” нэгдлийн ямаачин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1986-04-03. №78/. Сумынхаа нэгдэлд 1959 оноос малчнаар ажиллаж “Эрчим” хэмээх омгийн ямааг үржүүлж өсгөхөд олон жилийн хүч зүтгэлээ зориулж, 1971-1975 оны хоорондох таван жилд 2170 ишиг бойжуулсан амжилтаа хадгалж 1978 онд гэхэд л 437 эхээс 467 ишиг бойжуулан бататгаж байсан алдарт ямаачин ажээ. VI, VII таван жилд 479-549 ямаа төллүүлж, 100 эх тутмаас 106-116 ишиг бойжуулж, нэгжээс 277-283 гр ноолуур, 227-231 гр ноос ашиглаж, 9,7-11,8 литр сүү саажээ. Улсын хошой аварга малчин. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |